Life@ХААН Банк: Карьер бүтээдэг цамхаг

298

Бизнесийн ертөнц хурдтай хувьсаж, өсөлтөд зах зээл мэргэжлийн тоглогчоо үгүйлж байна. Энэ дунд та өөрийн карьерын турш тоглоомын дүрмийг дур мэдэн зохиож, замналынхаа шинэ бүлгийг хүссэнээрээ бүтээж болно. Үүнийг хамгийн тодоор батлан харуулж буй жишээ бол ХААН Банк.
Учир нь ХААН Банкны хамгийн залуу удирдлага буюу тооцооны төвийн эрхлэгч-22 настай бол Гүйцэтгэх удирдлагын багийн 70 орчим хувь нь теллер эсвэл мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, ахиж дэвшсээр өнөөдрийн албан тушаалд очсон нь анхаарал татаж байна. Мэдээж захирал болох нь амжилтын замналын дээд хязгаар биш. Тиймдээ ч тус банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Коучинг” хөтөлбөр зохион байгуулж, туршлагатай захирал, ажилтнууд сургагч багшаар ажиллан, бусдадаа чиглүүлэгч болдог аж. Нэг ёсондоо хувийн карьер төлөвлөлтөө байгууллагатайгаа зөвлөлдөнө гэсэн үг. Ямар вэ дээ? Ажилтан бүрийн ажлын байран дээрх өсөлт хөгжил байгууллагын өсөлттэй шууд холбоотой. Карьер төлөвлөлттэйгөө холбогдуулан хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гаргаснаар ажлын байран дээр үр дүнтэй, бүтээмжтэй оролцоотой байж, богино хугацаанд амжилттай ахиж дэвжих болно. Энэ бол өнгөрсөн 2-р сард олон нийтэд танилцуулаад буй ХААН Банкны шинэчилсэн “Хамтын өсөлт төгөлдөр” үзэл санааны гол агуулга юм. Бодит өсөлт гэдэг бол харилцагч, ажилтан, байгууллага хамтдаа өсөхийн нэр билээ.
Дээр дурдсан тоон мэдээллээс гадна ХААН Банканд 2022 онд ажилд орсон нийт ажилтны 30% нь шинэ төгсөгчид байна. Хөдөлмөрийн зах зээлийг шинэ төгсөгчдийн зүг 180 градус эргүүлж, ажилд оронгуутаа өөрийнхөө хэн болохыг харуулж, том төслүүд дээр ажиллах боломжийг олгодог нь байгууллагын дотоод соёлыг илтгэнэ. Үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх, шийдвэр гаргах түвшний оролцоо хэн бүхэнд нээлттэй, бүгдэд тэгш. Карьераа хаанаас эхлүүлэх нь цаашид хэр өндөрт цойлон гарахыг тодорхойлох боломжтой тул ажилд орохдоо хүний нөөцийн бодлого, дотоод соёлыг анзаарч нэг хараарай. Өнгөрсөн 5 жилийн турш жил бүр зохион байгуулагдсан ХААН Банкны Цалинтай дадлагын хөтөлбөр бол үүний хамгийн том нотолгоо юм. Энэ жил их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудын дунд сонгон шалгаруулалт зарлаж, нийт 30 оюутныг хамруулсан ба “Мэргэжлийнхээ дагуу цалинтай дадлага хийх нь маш том боломж төдийгүй оюутны ширээн дэх хамгийн сонирхолтой аялал байсан” хэмээн тус хөтөлбөрийн өнгөрсөн жилийн оролцогчид дурдаж байлаа. Үүгээр ч зогсохгүй идэвх оролцоотой хөтөлбөрөө дуусгасан оюутнууд шууд ХААН Банканд ажилд орох урилга гардсан юм.
Нийт 6500 гаруй ажилтныг нэг зорилготой, нэгдмэл алсын хараатай, сэтгэл ханамжтай, үр дүнтэй ажиллуулахад удирдах ажилтны үүрэг оролцоо хамгийн чухал гэж үздэг тул Удирдах ажилтны хөгжлийн шаталсан хөтөлбөрийг ХААН Банк боловсруулан хэрэгжүүлдэг. Удирдах ажилтнууддаа тасралтгүй хөгжих боломжийг олгох, хүн төвтэй удирдагч байх, үүнийгээ дагаад байгууллагын эерэг соёлыг бэхжүүлэх зорилготой тус хөтөлбөрийн хүрээнд удирдах ажилтнууддаа олон улсын болон дотоодын манлайллын хөтөлбөрүүдийг тусгайлан боловсруулж хэрэгжүүлж ирсэн. Түүгээр зогсохгүй шинээр томилогдож буй удирдах ажилтнуудаа тусгайлан угтаж авах, тэдний сурч хөгжих замналыг нь тодорхой байлгах, ажилдаа хурдан дасан зохицоход нь туслах зорилгоор бүтэн нэг жилийн шаталсан хөтөлбөрийг зохион байгуулдаг бөгөөд уг хөтөлбөрт сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 30 шинэ удирдах ажилтныг хамруулаад буй. Тиймдээ ч ажилтан карьераа өсгөхөд нь байгууллагын зүгээс гүүр болж, хамтдаа амжилтыг бүтээдэг гэсэн үг. Ирээдүйн карьераа дэлхийн түвшинд төлөвлөж, олон улсын хэмжээнд ажиллахыг мөрөөддөг бол ХААН Банк таны түлхүүр болох болно.
Ажилтны хувь хүний өөрийгөө үнэлэх дотоод үнэлэмж, ажил олгогчийн гүйцэтгэлийн үнэлгээ хоёр хэр зэргэлдээ огтлолцоно, төдий чинээ амжилтын шугам босоо чиглэлтэй болж ирэх тул ХААН Банкны зүгээс карьерийн өсөлтөд зориулсан үе шатлалтай сургалтын цогц систем санал болгож, уян хатан цалингийн бодлого баримталдаг.
Ажил буцалж, амьдрал өрнөсөн ХААН Банктай хамт карьер өсөлтөө төлөвлөөрэй.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn