3194 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

26

Аймгийн хэмжээнд 3194 сурагч2022 оны элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Тэдгээрийн 365 нь өмнөх оны, 2829 нь энэ оны төгсөгчид юм.
Боловсролын үнэлгээний төв, аймгийн БШУГ-аас 60 гаруй мэргэжилтэн элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангаж байгаа ба энэ сарын 23-ны өдөр Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр түүхийн хичээлээр шалгалт эхэлнэ.
“Олон нийтийн сүлжээнд тавигдсан цаг бол шалгалт эхлэх хугацаа. Үүнээс нэг цагийн өмнө ирсэн байх ёстой. Шалгалт 80-100 минут үргэлжилнэ. Шалгалтын материалыг шилэн технологиор шууд засах бөгөөд үйл явцыг цахим лайваар харуулна. Шалгуулагч танхимаас гарахдаа ЭЕШ-д авсан эхний оноотойгоо танилцах боломжтой. Дараа нь 24 цагийн дотор хэмжээст оноонд шилжүүлж, БҮТ-ийнeec.mnсайтад байршуулна” хэмээн аймгийн БШУГ-ын сургалт, аргазүйн хэлтсийн дарга Э.Батаа хэллээ.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашигланwww.eec.mnцахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашигланwww.eec.mnцахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа их, дээд сургуульд элсүүлэн хуваарилах үйл ажиллагаа явагдах бөгөөд энэ үйл явцыг цахимаар зохион байгуулах хүсэлтийг аймгийн БШУГ-аас Монголын их, дээд сургуулийн консорциумд хүргүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn