Засаг дарга А.Ишдорж Хужирт суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа

24



Аймгийн Засаг дарга А.Ишдорж энэ сарын 24-нд Хужирт суманд очиж, нөхцөл байдалтай танилцсан ба тус суманд ажиллаж байгаа ЗӨСҮТ, ХӨСҮТ болон аймгийн Хариу арга хэмжээ авах багийнхантай санал солилцжээ.

Энэ үеэр Газарчин сувилалд 81 ор, Хужирт рашаан сувилалд 75 ор бэлтгүүлж, халдвар батлагдсан 23 тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тусгаарлан ажиглах талаар үүрэг чиглэл өглөө.

Өнөөдрийн байдлаартусгаарлан ажиглах байранд 133 хүнийг хамруулан хянах ажлыг эхлүүлж, 55 хүнийг тусгаарлаад байна. Мөн гэрийн ажиглалтад 779 хүнийг тусгаарласан ба тандалт, судалгааны ажлыг үргэлжлүүлж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn