ӨВӨРХАНГАЙ: Хангайн бүсийн хурдын хязаалан насны морьд барианд орлоо

310



Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ой, Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам, Хангайн бүсийн хурдан морины уралдааны хязаалан насны морьдын уралдаан боллоо.

Тус уралдаанд;

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Д.Давааноров эзэнтэй, Д.Баттуул уяачтай бор хязаалан түрүү магнайд хурдаллаа. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнай, аймгийн алдарт уяач Т.Тогтохжаргалын уясан хээр хязаалан аман хүзүүдлээ. Энэ морь улсад нэг, бүсэд нэг удаа айрагдаж байжээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат н.Занабазар эзэнтэй, аймгийн алдарт уяач Т.Тогтохжаргал уяачтай бор халзан хязаалан айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаансумын харьяат Б.Батсанаа эзэнтэй, аймгийн алдарт уяач Г.Болдбаатарын уясан хүрэн халзан хязаалан айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Б.Даваадорж эзэнтэй, Д.Гомбосүрэн уяачтай тогоруу халтар хязаалан айргийн тавт хурдаллаа.





скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn