ӨВӨРХАНГАЙ: Аймгийн цол чимэг олгох барилдаан боллоо
Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойд зориулсан аймгийн цол, чимэг олгох хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн заан Л.Батсайхан түрүүлж "аймгийн арслан" цол хүртлээ. Мөн Өмнөговь аймгийн харьяат аймгийн заан Б.Баянсүх үзүүрлэж, аймгийн заан цолоо баталсан бол сумын заан Г.Соджамц, сумын заан Х.Дашзэвэг нар шөвгөрч аймгийн начин цол хүртлээ.