ӨВӨРХАНГАЙ: Төрийн албаны машиныг өнөөдрөөс төвд унахгүй байх үүрэг өгөв

222


Өнгөрөгч долоо хоногийн ажлын өдрүүдэд аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70321111 утсаар 12 иргэн хандаж, 13 асуудлыг уламжилжээ.  Мөн 1275 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан бөгөөд үүнээс хамгийн олон буюу 430 нь иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг авсан байна. Тухайлбал, барилгын ажлаас болоод айл өрхүүд ая тухтай амьдарч чадахгүй байгаа, зарим цэцэрлэгүүд хүүхдийг харьяаллын дагуу авахгүй байгаа, тогны хэлбэлзлээс болж айл өрхүүдийн цахилгаан хэрэгсэл шатаж байгаа талаар иргэд санал, гомдол тавьсан байна.

Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар иргэдийн гомдол, мэдээлэлтэй уялдуулан хэлтэс, албадын дарга нарт үүрэг чиглэл өглөө. “Шуурхай хурал дээр салбарынх нь асуудал байнга яригддаг, ажлаа хийдэггүй, хариуцлагагүй удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна” гэдгийг аймгийн Засаг дарга мэдэгдлээ. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд өнөөдөр төрийн байгууллагын албаны унааг явсан километрийг нь тэмдэглээд зогсоолд тавихыг аймгийн Засаг даргаас Орон нутгийн өмчийн газарт үүрэг болголоо. “Албан томилолтоор хөдөө явахдаа ажлаа танилцуулаад зөвшөөрлөөр унаагаа авна. Бусад үед грашд бэлэн байдлыг хангаад тавь” хэмээн тэрбээр хэлэв. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.2-т "Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно" хэмээн заажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn