ӨВӨРХАНГАЙ: Ургац хураалт 57.5 хувьтай байна
Өвөрхангай /МОНЦАМЭ/.Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил10 сарын 12-ны өдрийн байдлаар57.5 хувьтай байна. Тодруулбал, 2483га-гаас 2731тонн үр тариа, 2480га-гаас 2728тонн улаанбуудай, 3 га талбайгаас 3 тн бусад үр тариа,354.1га-гаас3274тонн төмс,242га-гаас2214.5тонн хүнсний ногоо, 1912га-гаас4094.2тонн тэжээлийн ургамал,500 га-гаас80 тонн тосны ургамал, 11.9га талбайгаас 12.7 тн жимс жимсгэнэ хураан аваад байна.
Хувиар авч үзвэлүр тариа 26.9, улаанбуудай 27, бусад үр тариа 5.2, төмс 80, хүнсний ногоо 86, тэжээл 70.8, тосны ургамал 23.7 хувьтайгаарургац хураалтын ажил үргэлжилж байна.