Буудуулж нас барсан охины ААВ: Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Алуурчин нас барсан учраас хэргийг хааж, хэрэгсэхгүй болгосон
![](http://nutag.mn/uploads/posts/2022-11/medium/1668068026_92d0a4005745a4fd3738f181ba05c82c.jpg)
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч О дотуур байрнаасаа алга болж, бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг жилийн өмнө гарсан. Талийгаач охиныг нутгийн малчин залуу Б гэгч нь ууланд аваачиж, амийг нь хөнөөгөөд өөрийнхөө амийг егүүтгэсэн юм. Талийгаач охины биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт хэрэг гарснаас 60 гаруй хоногийн дараа гарч, дүгнэлтээр охины биед гэмтэл үүсээгүй, тархиндаа буудуулснаас үүдэлтэйгээр амиа алдсан, охины биеэс эр бэлгийн эс илэрсэн юм. Түүнчлэн хэргийн газраас хураан авсан буунаас охины найз залуу гэх Б-ийн хурууны хээ олдсон байдаг. Харин талийгаач охины хурууны хээ олдоогүй бөгөөд буунд хүрээгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг.