ӨВӨРХАНГАЙ: “Цэрэг - Эх оронч хүмүүжил олгох танхим”-ыг 6 дахь сургуульдаа байгууллаа

187


Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хүүхэд, өсвөр үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалах, бахархах хүмүүжил, төлөвшлийг олгох зорилгоор ЕБС-иудтай хамтран“Цэрэг-эх оронч хүмүүжил олгох танхим”-ыг байгуулж байна.
Арвайхээр сумын ерөнхий боловсролын таван сургуульд тус танхимыг байгуулж, сурагчдадөвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцах боломжийг олгоод байгаа бол энэ удааХархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуультай хамтран дунд бүлгийн түүх-нийгмийн ухааны хичээлийн танхимыг“Цэрэг-эх оронч хүмүүжил олгох танхим”болгож тохижууллаа.

Эх орныхоо тусгаар тогтнолыг авч үлдсэн 1911, 1921, 1939, 1945, 1948 оны их түүхийн замнал, тухайн үед эрэлхэгээр тулалдаж, халуун амь, бүлээн цусаа зориулсан баатарлаг үйлстнүүд болон Монголын орчин цагийн Зэвсэгт хүчний талаар мэдлэг, ойлголт өгөх байдлаар тус танхимыг тохижуулсан бөгөөд үүнд шаардагдах 3.7 сая төгрөгийг Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын орон нутгийн бүтээн байгуулалтад оролцсон хөдөлмөрийн хөлснөөс зарцуулаад байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn