Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төвийг байгууллаа

254

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төв"-ийг Арвайхээр сумын ЗДТГ-ын дэргэд нээлээ.
ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид, эцэг эх, ажил идэвхтэй хайж буй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, зөвлөгөөг тус төвөөр дамжуулан хүргэх бөгөөд сургалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр танхимыг тохижуулаад байна.
Нэг удаагийн сургалтаар15-20 хүнийг хүлээн авах бөгөөд Арвайхээр сумын "Насан туршийн боловсролын төв"-ийн мэргэжлийн багш нар сургалт, зөвлөгөө өгөх аж. "Ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэд олон байдаг ч тэр бүр хүрч үйлчилж чаддаггүй. Багийн ажлын албаар дамжуулж мэдээлэл, зөвлөгөө хүргэдэг байсан бол ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төвийг байгуулснаар иргэд, дунд сургуулийн сурагчид хүссэн цагтаа ирээд мэдээлэл, зөвлөгөө авах боломж бүрдэж байна" хэмээн сумын Засаг дарга Б.Ганбат хэллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn