ӨВӨРХАНГАЙ: 1650 км "Мөргөлийн зам"-аар аялцгаая

45


Өвөрхангай аймаг аялал жуулчлалын маршрутыг дөрвөн чиглэлд төлөвлөсний нэг нь “Мөргөлийн замын аялал” юм.
Улаанбаатар – Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей – Элсэн тасархай – Их, Бага Монгол уул – Ширээт цагаан нуур – Монгол нутгийн хүйс цэг – Өндөр гэгээний Өвгөн суварга – Сэрүүн булаг – Есөн Зүйл сум – Сангийн далай нуур – Арвайхээр – Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн – Бат-Өлзий сум – Улаанцутгалангийн хүрхрээ– Төвхөн хийд – Баруун хүрээ – Эрдэнэзуу хийд – Хөгнө тарнийн хийд – Улаанбаатар гэсэн замаар1650 км-ыг туулах 4 өдөр, 3 шөнийн аяллыг санал болгож байна. Уг маршрутыг сонгосноор;



ЭЛСЭН ТАСАРХАЙ
Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж,Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхныг ийн нэрийддэг. Төв засмал зам энэ элсэн манхныг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Элсэн тасархайн бүсэд Хөгнөхан уулын өвгөн, залуу хийдийн туурь, Мойлтын амны хадны сүг зураг, Хадагт хошуу, Рашаантын агуй, монгол элсний дунд орших Ширээт цагаан нуур, Өндөр гэгээн Занабазартай холбоотой дурсгал зэрэг гайхамшигт газрууд олон бий.


ИХ, БАГА МОНГОЛ УУЛ
Эртний түүхт их, бага Монгол уул нь хангай нурууны салбар уулсын төгсгөлд Бүрд сумын төвөөс зүүн хойшоо 25 км орчим зайд оршдог. Баруун, зүүн, өмнөд талаар нь элсэн манхнууд тогтсон байгалийн өвөрмөц тогтоцтой. Их Монголуулын өвөрт Сүм толгой болонэртний шар бүсийн хотын туурь бий. Их Монгол ууланд өндөр уулын арц ургадаг бөгөөд энэхүү арцыг Өндөр гэгээн Занабазар өөрөө аравнайлжээ. 




ШИРЭЭ ЦАГААН НУУР
Ширээ цагаан нуур нь Монгол Улсын төв цэгээс холгүй, Бүрд сумын төвөөс хойш 20 гаруй километрийн зайд Их Монгол, Бага Монгол хоёр уулын хооронд оршдог, Монгол элсний манханд далайн түвшнээс дээш 1488 өндөрт өргөгдсөн, байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм. 
1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг 5 настай байхад нь Гэгээн цол өргөмжилж анхдугаар Богд гэж алдаршуулан түүнд Шар бүст өргөө барьж өгснөөр өнөөгийн Улаанбаатарын суурь тавигдсан түүхтэй. Өндөр гэгээний өргөөний анхны хэв загвар нь тооно, унь, хана, хаалга бүхий монгол гэрийн хэлбэрээр урлан бүтээсэн цагаан эсгий бүрээстэй дуган, түүнийг тойрсон жижиг сүм, суварга гэр тэргүүтэн байжээ. 

Өндөр гэгээний өргөөг барихдаа Монгол элсний Цагаан нуурын хөвөөг сонгосон нь тохиолдлын бус түүх уламжлал, төр ёс, бэлгэдэл байгаль экологийн учир холбогдолтой байсан хэмээн судлаачид үздэг. 1999 ондуг газаргэрэлт хөшөө босгосон бөгөөджил бүрийн10 дугаар сарын 29 буюуНийслэл хот үүсэн байгуулагдсанөдрөөр аймаг, нийслэл, сумын удирдлагууд, иргэд, олон нийт хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.



МОНГОЛ ОРНЫ ТӨВ ЦЭГ
Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс урагш 13.5 километрт, хойд өргөрөгийн 46 градус 52, зүүн уртрагийн 103 градус 50-ын солбицолд Монгол орны Хүйс цэг оршдог бөгөөд тэрхүү газрыг “Өвөрхөшөөтийн булаг” гэдэг.  Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Ш.Шагдар нарын эрдэмтэд 1979 онд шинжлэх ухааны аргаар нарийвчилсан хэмжилт хийж, уг газрыгМонгол орны төв байршил болохыг тогтоосон байна. 
Их Монгол, Бага Монгол уулын хооронд орших Монгол элсний Ширээ цагаан нуурын орчмын байгаль говь, хангай хосолсон тун үзэсгэлэнтэй энэ газарт төв цэгийн бэлгэдэл суваргыг 1994 онд босгосон билээ.



СЭРҮҮН БУЛАГ
Сэрүүн булгийнхаа усыг ээ хө
Рашаан чинээ санасангүй хэмээн “Бурхан бумбын орон” дуунд гардаг Сэрүүн булаг нь Есөнзүйл сумын нутагт орших бөгөөд өндөр гэгээн Занабазарын хүүхэд ахуй цагтай салшгүй холбоотой түүхэн газар билээ.
Хадан хавцал, өндөр уулын бэлд ороон урсах тунгалаг горхи булаг, цээнийн ягаан цэцэг зэрэг байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцоороо аялагч жуулчдын анхаарлыг татдаг газруудын нэг юм. 

Далийн ягаан буюу цээнийн цэцэг нь голын хөндий, уулын хормойд богино хугацаанд сийрэг ургадаг ургамал агаад Монгол оронд ховорхон тохиодог. Хавар 5 сард цэцэглэх үеэр дэргэд нь амарч суувал эрүүл мэндэд тустай, эрч хүч, энергийг авдаг хэмээн үздэг учраас жил бүрийн хавар Сэрүүн булгийг зорих иргэдийн тоо нэмэгддэг. 



САНГИЙН ДАЛАЙ НУУР
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Сангийн далай нуур нь хун чуулдаг цөөхөн нууруудын нэг юм. Өргөн нь 1,5 км, урт нь 2,2 км, нийт талбайн хэмжээ 3,3 км/кв,хужир, мараа ихтэй давстэнэ нуурандМонгол орны төвийн хэсгээр нүүдэллэх шувуудцуглан зусаж намаржаад буцахдаа чуулдаг учраас хол, ойрын зочид ихтэй байдаг билээ. 




ҮҮРТИЙН ТОХОЙ
Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 18 километр зайд орших Орхон голын ханан хад бүхий гүн хавцлыг Үүртийн тохой гэх бөгөөд тэнд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг. Орхон гол нь Улаан эргийн тохой хэмээх газраас Үүртийн тохой хүртэл тасралтгүй 10-25 метрийн өндөр хавцлаар 60 гаруй километр зам туулан урсдаг бөгөөд аялагч, жуулчдын саатан зогсох үзэсгэлэнт газрын нэг билээ.
Үүртийн тохойтой холбоотой домог түүх багагүй. Галдан бошигт олзолсон цэргүүдээ энэ хавцлын эрэг дээрээс шахан унагаж хороодог  байжээ. Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэн Галдан бошигтын цэргүүд олноороо усанд унаж үхсэн агаадтухайн үедХүүртийн тохойхэмээннэрлэж байсан бол аажимдааҮүртийн тохой болон өөрчлөгджээ.



УЛААН ЦУТГАЛАНГИЙН ХҮРХРЭЭ
Бат-Өлзий сумын төвөөс баруун зүгт 28 км-тбайхУлаан цутгалангийн хүрхрээ нь 20 мянган жилийн өмнө газар хөдлөлт,галт уул дэлбэрэлтээс үүсжээ.24 метрийнөндрөөс буудаг, 5-7 метр орчим өргөнтэй энэхүү хүрхрээгзуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм.
Мөн өвлийн улиралдмөсөн хананы өндөр 24 метр, 85-90 градус эгц тул мөсөн авиралтын WI5/water ice/ангилалд хамааруулан мөсөн авиралтын улсын уралдаан, тэмцээнийгзохион байгуулж байна.
Улаан цутгалантын хүрхрээг түшиглэн 20 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг бөгөөд халуун, хүйтэн ус, боловсон бие засах газар, монгол-европ хоол, хорхог, боодгоор үйлчилдэг. 




ТӨВХӨН ХИЙД
Богд Т.Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “Дубхан” буюу “Бүтээх байр” гэж нэрлэжээ. Энэ үг нь явсаар өдгөө “Төвхөн” болсон байна.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 км, Бат-Өлзий сумын төвөөс 50 км зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хаданд тус хийд орших бөгөөд уулын бэлээс хийд хүртэл 5 км өгсөж хүрнэ.


ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛ
Төв Азийн нүүдэлчин ард түмний өлгий нутаг болсон Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумын нутагт 121967 га газрыг эзлэн оршдог. Энд Төв Азийн хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг байна. 



ЭРДЭНЭЗУУ
1580 онд Автай сайн хаан эх суурийг нь тавьсан Эрдэнэзуу хийд 1770-аад оны үед 62 сүм дуган, 500 гаруй барилга байгууламжтайгаар өргөжин тэлж, 10 мянга гаруй лам хувраг ном хурдаг болж, Энэтхэгийн Дорждан, Төвөдийн Лхас хоёртой түүх, соёлын дурсгал, ач холбогдлоороо дүйцэхүйц хэмжээнд хүрчээ.
Эрдэнэзуугийн сүм дуганууд XVII зууны үеийн Монголын уран барималч, зураач, дархчуулын хийсэн гар зураг, хээ угалз, сийлбэр, баримал, цутгамал бурхад, суварга, тогоо, сангийн бойпор, сав суулга, хонх, очир, ганжир, үнэт чулуун чимэгтэй хорол мандал, цамын баг, хувцас зэрэг соёл урлагийн үнэт өвийг хадгалсаар иржээ. Музейн сан хөмрөгт нийт 7464 үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаагаас 120 нь Монгол Улсын хосгүй үнэт  бүтээл юм.



ХӨГНӨ ТАРНЫН ХИЙД
Аяллын буцах замдаа Элсэн тасархайн хойно байрлах1962 метр өндөрХөгнөхан уулаар дайраад гарахыг зөвлөе.
Ойрад,Халх хоёр зөрчилдөн байх тэр цагт Ойрдын Галдан хаан Халхын өндөр гэгээн Г.Занабазарыг хайж,энэ уулын ойр тойрноор явж байгаад Хөгнөхаан уулын Хийдийн ам хэмээх газарт нэгэн зүйл нарны гэрэлд гялалзахыг олж харжээ. Энэ наранд гялалзсан зүйл нь Өвгөний хийдийн алтан ганжир байсан бөгөөд халхын лам нар Галдан хаанаас айгаад энэ сүмд нуугдсан байв. Галдан хаан сүмийг нурааж,нуугдсан лам нарыг бариулж ирээд бүгдийнх хүзүүгээр оосорлож,хонь хөгнөж байгаа юм шиг хөгнөж байгаад боож алсан гэдэг. Тэр түүхээс үүдэн энэ уул Хөгнөхаан гэж нэрлэгдэх болжээ.
ЭндӨвгөн,залуу хийдийн туурь, Элсэн тасархайн боржин чулуун хөшөө,Ташуугийн өвөлжөөний олон тооны булш гэх мэт түүх соёлын дурсгалуудтай, хад асга, ой шугуй гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэнХөгнө хан ууланд“Мандухай сэцэн хатан” киноны зураг авалтыгхийж байв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn