Замын-Үүд- Эрээн чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ

154


Монгол, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замаар тээвэрлэх экспорт, импортын ачаа барааны хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж буй талаар УБТЗ ХНН-ээс мэдээллээ. Тодруулбал, Эрээн-Замын-Үүд, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьёвск өртөөгөөр тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдгээр хилийн өртөөдөөр солилцох галт тэрэгний тоог өсгөх зайлшгүй шаардлага бий болжээ. Тиймээс гурван улсын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөнийг энэ оны хоёрдугаар сарын 6, 7-нд цахимаар зохион байгуулах талаар мэдээллээ. Мөн Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 20 галт тэрэг солилцох хэмжээнд тээвэрлэлтийг нэмэгдүүлэх юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn