Булганы бөхчүүд Өвөрхангайг буулган авлаа

421

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын төлөөх шигшээ барилдааны хоёрдугаар тойргийн эхний барилдаанд Булган – Өвөрхангай аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Булган аймгийн баг 13:12-аар ялалт байгуулав.
Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /3/, улсын начин Д.Амаржаргал сэлгээнд, улсын начин Х.Цогтгэрэл /1/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /3/, улсын начин Э.Сумъяабат /4/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, нийт 13 даваа авсан бол Өвөрхангай аймгийн багт улсын харцага Б.Цэдэнсодном /2/, улсын харцага Ц.Бямба-Отгон /1/ улсын начин Б.Лхагвадорж /3/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд нь барилдсан улсын харцага Х.Гантулга /1/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /4/ нийт 12 даваа авсан юм.
Улсын харцага Х.Гантулга, улсын начин Э.Сумъяабат нарын дөрөвдүгээр тойргийн барилдааныг Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-ийн “н”-д “Барьц барьж барилдахгүй илэрхий зугтан захалж, барилдааныг санаатайгаар удаашруулахыг цээрлэнэ. Энэ цээргийг зөрчсөн бөхийг эхний удаад талбайн гол төв хэсэгт оруулж барилдуулна. Хоёр дахь удаа давтагдвал сануулна. Гурав дахиа давтагдвал уг бөхийг унасанд тооцон хасаж, бай мөрийг олгохгүй” хэмээн заасныг үндэслэн улсын харцага Л.Гантулгыг хасаж, улсын начин Э.Сумъяабатыг давуулав.
Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж, Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр нар ажиллалаа.
Өнөөдөр 20:00 цагаас Увс, Төв аймгууд барилдана.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn