Улсын гарди Ц.Бямба-Отгонд Өвөрхангайчууд хүндэтгэл үзүүллээ

188

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их монголын хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар анги, “Нутгийн буян” группийн бөх, Монгол улсын Гарди Цэдэнсодномын Бямба-Отгон өнөөдөр нутагтаа ирлээ. Түүнийг аймгийн удирдлагууд, ах дүү, төрөл төрөгсөд, нутгийн зон олон нь угтан авч, хүндэтгэл үзүүлэв. 
 
сонин mn
1938, 1945 онд Улсын начин болсон Түндэвдиваагийн хөвгүүд ах дүү хоёр Самданаас өөр улсын цолтой бөх төрөөгүй байсан Төгрөг сум төдийгүй Өвөрхангайчууд энэ жил Ц. Бямба-Отгон гэх сайхан залуу Гардитай болсон юм. Монгол бөхийн дундаршгүй их уламжлалыг тээж, харьшгүй хүчит аварга, арслангуудыг залгамжлан зүлэг ногоон дэвжээндээ уран мэх, ухаан, бяраар наадамч олноо олон жил баясгах нутгийн хүү Гарди Ц. Бямба-Отгондоо нутгийнхан нь баяр хүргэж, улсын аварга болохыг хүсэн ерөөлөө.
 
сонин mn
сонин mn
сонин mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn