ӨВӨРХАНГАЙ: Аймгийн ЗДТГ алба хаагчдынхаа хүүхдүүдэд зориулсан өрөөг тохижууллаа

137

Аймгийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд хамгааллыг дэмжих ажлын хүрээнд албан хаагчдынхаа бага насны хүүхдүүдэд зориулсан өрөөтэй боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор албан байгууллагуудыг дэргэдээ хүүхдийн өрөөтэй байхыг үүрэг болгосон байдаг. Энэ дагуу 2-11 насны хүүхдүүдийг ажлын өдрүүдээр саатуулах, хөгжүүлэх, амраах зориулалтын хоёр өрөөг тохижуулсан байна.


Албан хаагчид бага насны хүүхдээ айлд, эсвэл гэрт нь хараа хяналтгүй орхих биш дэргэдээ зориулалтын өрөөнд, аюулгүй орчинд байлгах боломж бүрдэж байгаа юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, алба хаагчид 18-аас доош насны нийт 151 хүүхэдтэйгээс 2-11 насны 54 хүүхэд байна.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn