ӨВӨРХАНГАЙ: Нийслэлээс Өвөрхангай руу шилжин ирж өлөн боловсруулах цех байгуулжээ

116

Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу шилжин ирж, малын өлөн гэдэс боловсруулах цехийг байгуулан ажиллаж байгаа гэр бүлтэй ярилцлаа. Г.Мөнхсайхан, С.Халиун нар өлөн боловсруулалтын үйлдвэрт 20-иод жил ажилласан мэдлэг, чадвар, туршлагаа өөрийн амьдралд нэвтрүүлэхээр 2022 онд Өвөрхангай аймгийг зорин ирж, хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хот, хөдөөгийн сэргэлт” бодлогын үр дүнднийслэлээс орон нутагт үйл ажиллагаа явуулахаар шилжсэнаж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдахболомж бий. Энэ хүрээнд “Мөнхкейзинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гэр бүлийн хоёр ЖДҮХС-аас3 хувийн хүүтэй 50 сая төгрөгийн зээлийг авч, ажлын байр, цехийн хөргүүрээ байгуулан гүнийн худгаа гаргаад байна. 

Мөн өлөн боловсруулах ажлаа энэ оны 10 сараас эхлүүлж, нэг сарын хугацаанд 500 багц өлөнг Улаанбаатар хотын экспортлогч компаниуд руу нийлүүлээд байгаа аж. Өлөн гэдсийг таван дамжлагаар боловсруулах бөгөөд 100 метрээр нэг багц болгон давсалж боодог байна.
“Малын дайвар бүтээгдэхүүн маш үнэ цэнэтэй гэдгийг манай Монголчууд өөрсдөө мэддэггүй. Мэддэггүй учраас иддэггүй, ашигладаггүй. Өлөн гэдэс бол дэлхийн зах зээлд ноолууртай тэнцэхүйц үнэ цэнэтэй, эрэлт хэрэгцээтэй байдаг. Үүнийг Өвөрхангайн иргэд, малчдад ойлгуулах нь бидний бас нэг зорилго” хэмээн өлөнгийн цехийн мастер С.Халиун хэллээ.

Монголоос гадагш экспортлодог малын дайвар бүтээгдэхүүний нэг нь өлөн гэдэс. Одоогоор улсын хэмжээнд таван аж ахуйн нэгж Япон, Хятад, Европын орнууд руу өлөн гэдсийг экспортлож байна. Түүгээр хиамны органик хальсан бүрхэвч, мэс заслын утас, гоо сайхны болон мэс засал, эмчилгээний бүтээгдэхүүн хийдэг аж.

“Өвөрхангай аймагт шилжиж ирээд гурван сар орчим хугацаанд хөнгөлөлттэй зээл хөөцөлдсөн. Арвайхээр сумын 9 дүгээр багт газар авч, хашаа, ажлын байраа барьсан. Орон нутгаас бүх талаар дэмжлэг үзүүлсэн. Ямар нэг саад бэрхшээл гараагүй. Би Улаанбаатар хотын, эхнэр маань Өмнөговь аймгийн уугуул. Гэхдээ хамгийн их малтай гэдгээр нь Өвөрхангай аймгийг сонгож ирсэн. Ажил хөөцөлдөхөд замын түгжрээ байхгүй, төрийн байгууллагууд нь хүнд суртал, чирэгдэлгүй, зорьсон ажлаа өдөрт нь амжуулдаг. Энд ирсэндээ сэтгэл хангалуун байна” хэмээн шинэ иргэд маань хэлэв.

Тэднийх ам бүл дөрөв. Хоёр хүүхдээ ерөнхий боловсролын 4 дугаар сургууль руу шилжүүлсэн бөгөөд ямар нэг бэрхшээл гараагүйг хэлж байлаа. Мөн “Үйл ажиллагаагаа жигдрүүлж, ажлын байраа гал тогоо, усанд орох өрөө зэргээр өргөтгөсний дараа ажилтнуудтай болно” гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn