Японоос импортолсон ногоон цайнаас цацраг бодис илэрчээ

219

Тайваньд Японы Ибараки мужаас импортолсон ногоон цайнаас цацраг идэвхит цези-137 илэрсэн талаар Тайванийн Мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, Японоос импортолсон ногоон цайг Тайванийн Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын газрын мэргэжилтнүүд шинжлэхэд нэг килограмм цайнд 3 беккерель цацраг идэвхжил илэрсэн байна. Хэдийгээр хүнсэнд агуулагдах цези-134, цези-137 дээд тал нь 10 беккерель байхыг зөвшөөрдөг ч хяналтын байгууллага энэ цайг хүнсэнд хэрэглэхийг хориглож, экспортлогч руу буцаах, эсвэл устгалд оруулахыг импортлогч компанид зөвлөжээ. 
 
Энд дуулгахад, 2011 онд Фукушима-1 атомын цахилгаан станц дээр осол гарсны дараа цацрагт бодисын хордлогоос болгоомжлон Японоос далайн бүтээгдэхүүн импортлохыг Тайвань хориглосон юм. Энэ хориг 11 жилийн туршид үйлчлэн, улмаар 2022 оны хоёрдугаар сард хоригийг цуцалсан ч импортолсон бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангатгасан байна.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/554300
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn