АНУ “Умардын хоолой” төсөлд тавьсан хоригоо цуцална

421


АНУ-ын Засгийн газар “Умардын хоолой 2” хийн хоолойг барих төслийг удирдаж байгаа өндөр албан тушаалтан болон байгууллагад тавьсан хоригийг  цуцална гэж мэдэгдсэнийг “Axios” агентлаг мэдээлжээ. Тодруулбал, АНУ-ын департамент  конгрессд оруулахаар бэлдсэн “Умардын хоолой 2” төсөлд ногдуулсан хоригийн жагсаалтаас “Умардын хоолой 2 AG” байгууллага болон түүний захирал Маттиас Варниг АНУ-ын  үндэсний ашиг сонирхлыг зөвтгөх зорилгоор  жагсаалтаас хасахаар болсон гэж хоёр эх сурвалжийн мэдэгдсэнийг иш татан нийтлэлдээ дурдсан байна. Мөн эх сурвалжуудын зүгээс АНУ  хийн хоолой барих энэ төсөлд оролцсон ОХУ-ын олон хөлөг онгоцонд хориг ногдуулахыг хүссэн гэж нэмж мэдээлжээ. Гэхдээ энэ жагсаалтанд нэр нь багтсан байгууллагуудад одоогоор албан ёсоор хориг тавиагүй байгаа юм. Түүнээс гадна АНУ-ын Төрийн департаментын конгрессд танилцуулах ёстой энэ жагсаалт нь  Европын  эрчим  хүчний аюулгүй байдлыг хамгаалах хуульд зааснаар хоригийн зорилгыг тодорхойлох тайлангийн нэг хэсэг аж. Мөн засаг захиргааны ажилтнууд одоогоор хориг тавих саналаас татгалзаж байгаа  ч  ямар ч үед тэр хоригийг цуцалж болохгүй гэв. Гэхдээ энэ шийдвэрийг хийн хоолойн байгууламжийг барих төслийн 95 хувь нь дууссан сүүлийн шатанд гаргасан байна. Харин  хийн хоолой барих төсөлд оролцсон улс орон, байгууллага, хувь хүнд  хориг ногдуулах зэргээр хөндлөнгийн оролцоогүйгээр “Умардын хоолой 2” төслийг энэ зун барьж дуусгах боломжтой аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.20 ПҮРЭВ № 103 (6580)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn