Энэ өвөл 1944 оны бич жилийн зудтай ижил хүнд байна гэв

83

Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн, цаашид улам хүндрэхээр байгааг мэдэгдсэн. Тухайлбал, энэ долоо хоногийн Мягмар гаригийн байдлаар нийт найман аймгийн 20-иод сум төмөр зудтай байгаа гэсэн юм. Энэ талаар УОК болон Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас тодрууллаа.
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ШИЛЭН ЗУДТАЙ АЙМГУУДАД УОК-ЫН ЯВУУЛЫН ШТАБ АЖИЛЛАЖ БАЙНА
Шадар сайд С.Амарсайхан "1944 оны бич жилийн зудтай энэ өвлийн зуд адил байна. Нийт 20 гаруй аймгийн 100 орчим сум цагаан зудтай байна. Монгол орны 90 орчим хувь цасан бүрхүүлтэй болсон. Цас хатуурч мөстөхийг шилэн зуд, төмөр зуд гэж яриад байгаа юм. Мал бэлчих боломжгүй болсон гэсэн үг. Отор нүүдэл хийж байгаа малчин олон. Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудад л гэхэд 60 орчим мянган мал оторлож байна" гэсэн мэдээллийг өгсөн.
Тиймээс УОК-оос явуулын штабыг байгуулсан байна. Уг явуулын станц 24 цагийн ажиллагаатай бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад шуурхай штаб ажиллахаас гадна аймаг бүрийн онцгой комисс шаардлагатай хариу арга хэмжээг авч ажиллаж байна гэсэн юм.
ЗУН ГАНТАЙ БАЙСАН БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСЭЭР БАЙДАЛ ХҮНД БАЙНА
Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26 хувь нэн их, 43 хувь их), 26 хувьд нь дунд зэрэг,  таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Оны өмнө Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байв.
Харин энэ сарын байдлаар нийт найман аймаг төмөр буюу шилэн зуд, 16 аймгийн 85 суманд цагаан зудын мөн 16 аймгийн 75 суманд зудархуу нөхцөл байдалтай байна.
Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байгаа аж. ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр өвөлжилт хүндэрсэн орон нутагт малчдад хөнгөлөлттэй үнээр өвч олгож байгаа гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn