ӨВӨРХАНГАЙ: Хүйн ээжид зориулсан хандивын тоглолтыг мянга гаруй хүн үзлээ

86


Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Д.Рэнчиндуламын эмчилгээний зардалд зориулсан “Хүйн ээж” хандивын тоглолтыг аймгийн БОЭТ-ийн ажилтан, албан хаагчид санаачлан Хөгжимт драмын театр, МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбартай хамтран зохион байгууллаа.

Д.Рэнчиндулам нь эх барих, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 19 жил хүчин зүтгэж, 4500 гаруй хүүхдийг эх барьж өлгийдөн 20 мянга гаруй ээж, эмэгтэйчүүдэд эмчилгээ, сувилгаа үзүүлсэн алтан гарт эмч юм. 


Хандивын хоёр удаагийн тоглолтыг аймаг, сумын 1200 гаруй хүн үзэж, халуун алга ташилтаар эмчдээ сэтгэлийн дэм өглөө. Мөн тоглолтыг хэвлэл мэдээллийн байгууллагууд цахимаар шууд дамжуулсан нь хот, хөдөөгийн олон үзэгчдэд хүрч, энэ үеэр 15 сая төгрөгийн хандив илгээгдсэн байна. Ингэснээр аймгийн хэвлэлийн байгууллагуудаас түгээж буй мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг, уриалгын хүрээнд нийт 30 гаруй сая төгрөгийн хандивыг цуглуулаад байна.

Түүнчлэн “Барт хүрээ” ТББ-ын тэргүүн, зураач Л.Манлайбадрах өөрийн хөрөг зургийг дуудлага худалдаанд оруулсан нь 1.2 сая төгрөгт хүрч, Б.Мөнхнасан, Т.Батмөнх нарын гэр бүл худалдан авсан зургаа эмчийн гэр бүлд буцаан бэлэглэлээ.
Олон гэр бүлд эрдэнэ болж ирсэн эрхэм сайхан үрсийг нь ээжээс нь түрүүлээд элгэндээ тэвэрч хүй холбодог энэрэнгүй сайхан мэргэжилтэй, ачлалт буянтай эмчид өргөлийн гараа сунган харамгүйгээр хандивлаж байгаа мянга, мянган хүн байгаа юм. Тэдний дотроос эрүүл мэндийн салбарынхан дангаараа 75 сая төгрөгийн хандивыг цуглуулаад байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn