Д.Ганбат Өвөрхангайд “Бидон тараах" нь

177

-Баянхонгорын сонгогчдод “40-ийн бидон” тарааж, “Бидон Ганбат” гэх хоч хүртэл авсан мань эр ирэх зургаадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулиар Өвөрхангай аймгийн иргэд, сонгогчдод “40-ийн бидон”-оо тараах бололтой шүү-

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшиж, парламентын гишүүн болсон Д.Ганбат ирэх 2024 оны ээлжит сонгуулиар Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг нэгтгэсэн нэгдүгээр тойрогт нэр дэвших магадлал өндөр байгаа билээ. Парламентад хоёр дахь удаагаа сонгогдож, төрийн түшээгээр ажиллаж байгаа түүнийг “бидон” Д.Ганбат гэх нь бий.
Учир нь, мань эр 2012 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа иргэд, сонгогчдодоо “40-ийн бидон” тараасан байдаг. Түүнийгээ ч УИХ-ын гишүүн Д.Ганбат хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэрхүү тойргийнхоо иргэдэд тараасан “40-ийн бидон” дээрээ өөрийнхөө хөрөг зургийг зуруулаагүй гэдгийг хэлдэг. Тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би тойрогтоо 40-ийн бидон тараасан нь үнэн. Гэхдээ би бидон дээр зураг тавиагүй. Зургаа тавих хүн мөн үү, би. Миний зурагтай бидоныг айл өрх ашиглах уу. Би хүмүүсийг ойлгох байх гэж боддог. Тэр бол эвлүүлэг” гэх тайлбарыг өгч байлаа.
Тэгвэл Баянхонгорын сонгогчдод “40-ийн бидон” тарааж, “Бидон Ганбат” гэх хоч хүртэл авсан мань эр ирэх зургаадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулиар Өвөрхангай аймгийн иргэд, сонгогчдод “40-ийн бидон”-оо тараах бололтой шүү. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат чуулганы нэгдсэн хуралдаанаар үг хэлэхдээ тэр тухайгаа “хөөрхөн хошигноод” авах нь тэр.
 
 
Тэрбээр “УИХ-аар ярьж хэлэлцэх асуудал их байна. Байнгын хорооны хуралдааны ч ирц хүрэхгүй байна. Сонгогдох гэж их яарч байна. Хүний тойргоор өлөн зэлмэн царайлаад л хүртэл явах юм. Зарим нь босоо хэвтээ баахан юмнууд дагуулаад л явж байна. Өвөрхангай миний аавын нутаг. Сайхан зун болох байх. Сааль сүү, сав тараадаг Д.Ганбат гишүүн ирээсэй л гэж байгаа байх. Сонголтоо тэгээд хийчихдэг юм” гэв. Эндээс хэрэв хууль нь байдаг бол УИХ-ын гишүүн Д.Ганбат Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг нэгтгэсэн нэгдүгээр тойрогт намаасаа мандат авч, нэр дэвших аваас Өвөрхангай, Архангай аймгийн иргэд, сонгогчдод “40-ийн бидон” тарааж мэдэхээр дүр зураг уншигдаж байна.
Түүнчлэн “Хоёр асуудал байна. Нэгдүгээрт, С.Зоригийн хэрэг сонгууль бүрийн өмнө гарч ирдэг. 26 жил өнгөрчээ. Алга дарам хөшөөний газар ч өгөхгүй гэж байх шиг байна. Тус хэргийг нууцаас гаргах нь зөв. Ар гэрийнхэн нь хүртэл үүнийг хүсдэг юм билээ. Олон улсын гадны мөрдөн байцаагчдыг дуудаж ажиллуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, Г.Батхүү агсны хэрэг байна. Парламентын Дэд дарга байсан хүн. Төрийн ордонд учир битүүлэг байдлаар амь үрэгдсэн. Энэ асуудлыг гадны мөрдөн байцаагч ажиллуулах цаг болсон. Дараа дараагийн гэмт хэрэг ямар ч байдлаар үйлдэгдэх магадлал өндөр байна” хэмээн чуулганы танхимд байр сууриа илэрхийлж байгаа харагдлаа.

https://news.zindaa.mn/4ua3


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn