Орон нутгийн зарим замыг түр хаажээ

Хөвсгөл аймаг Хатгал-Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс 4 км орчим зайд замын зорчих хэсэг 3 орчим метр сэтэрсэн, Мөрөн-Улиастай чиглэлийн сайжруулсан замд 2 км орчим зайд зам тус тус сэтэрсэн. Сэтэрсэн замыг түр хаах засварлах ажил хийгдэж байна гэж хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.











Иймд жолооч та орон нутгшийн замд зорчихдоо зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдмал газар гүйцэж түрүүлэхгүй байх, баталгаат замаар зорчих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!