АН Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан хүн амины хэргээр улс төр хийв

227

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргаар Б.Адьяатогтох ажилладаг. Гэтэл тус аймгийн Сант суманд гарсан хүн амины хэргээр АН улс төр хийж, улс төрийн асуудлаар тус сумын Засаг даргын амь насыг санаатайгаар хөнөөлөө гэж мэдэгдэв. Үнэн хэрэгтээ 6 сарын 15-16-нд шилжих шөнө гарсан тус хэрэгт холбогдож буй О, Б хоёр нь худ ураг хүмүүс бөгөөд өмнө нь үүсгэж үл ойлголцолд хүрч байсан ахуйн асуудлаа дахин сөхөж маргалдан улмаар нэгнийхээ амь насанд хүрчээ. Одоогоор тус хэргийг холбогдох цагдаагийн байгууллага шалгаж байхад АН хүний амь насаар улс төр хийж, сонгуультай холбон тайлбарлаж, зориуд худал мэдээлэл түгээж буйд олон нийт дургүйцэж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn