Өвөрхангай аймгийн Засаг даргаар И.Доржсүрэнг сонголоо

213
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж зам тээврийн осол гаргаж, хүний аминд хүрсний улсмаас өнгөрсөн оны наймдугаар сард ажлаа өгсөн.
 
 
Түүний оронд И.Доржсүрэнг Засаг даргаар томилсон байна. Тодруулбал, өчигдөр аймгийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдаанаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргаар И.Доржсүрэнг сонголоо. Тэрээр 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн шийдвэрийг Ерөнхий сайд баталгаажуулж, томилох эсэх шийдвэрийг гаргана.
 
  • И.Доржсүрэн нь Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
  • 1999-2000 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст Тарагт сум хариуцсан Хэсгийн төлөөлөгч
  • 2000-2005 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч
  • 2005-2008 онд Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга
  • 2008-2012 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2014 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Хуулийн зөвлөх
  • 2016 - 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn