Овлигогүй гишүүдийг стратеги төлөвлөгөөгөөр “базах” уу?

40

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2024.11.12/ УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр овлигогүй гишүүдээс болж, иргэдийн төрд итгэх итгэл алдарч, УИХ-аар дамжаад төр муухай харагддаг болох нь гэдэг асуудлыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хөндлөө.
Тэрбээр “Одоо бол замбараагүй байгаад байна. Төсвийн хэлэлцүүлгээс харсан байх. Олонхи, цөөнх гэж байхгүй. Сөрөг хүчин байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Эрх барьж байгаа нам эрх барьж байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Зөв болгож явахгүй бол УИХ-аар дамжаад төр л муухай харагдана.
Хамар дор хагархай гэгчээр гишүүн болчихоор юу ч хамаагүй ярьдаг, од болох ёстой юм байна, тод болох ёстой юм байна, моод болох ёстой юм байна гээд бодчихдог, тэгээд дуугараад байдаг.
Эцэст нь төрийн нэр хүндийг унагаж, төрд итгэх ард түмний итгэлийг алдаж байна. Тийм болохоор төрийн залгамж чанар байх ёстой. Төрд бодлого байдаг юм, парламент чинь ийм онцлогтой ингэж үйл ажиллагаа явуулдаг гээд ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөд талархлыг нь хүлээгээд төрийг зөв удирдаж чиглүүлэх ёстой хүмүүсийн нэгдэл юм. Ийм бодлого зорилготой хүмүүс ажиллах ёстой юм  гэдэг зарчим үнэт зүйлтэй болгомоор байна. Тэгэхгүй өнөөдөр дуугарч, ялгарч харагдаж л байвал чухал гэдэг байдал нь хэр зөв юм бэ. Энэ дээр бүгдээрээ бодох юмсан. Тийм болохоор УИХ-ын стратеги гэдэг юмаа ажлын хэсэг байгуулаад анхаарч ажиллаад өшөө зөв болгохын төлөө анхаарах ёстой” гэсэн юм.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах сайд С.Бямбацогтын хувьд 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн таван удаа тасралтгүй парламентад сонгогдон ажиллаж байгаа гишүүдийн нэг юм.
Энэ хугацаанд тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Зам тээврийн хөгжлийн сайд зэрэг албыг хашсан “хал цэрэг” юм.
Сайн ч юманд нэр нь дуулддаг, муу ч юманд нэр нь дуулддаг. МАН 2012-2016 онд УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байхад С.Бямбацогт гишүүн бүлгээ удирдах болсноор эрх баригч хүчин болох Ардчилсан намыг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгтэй нь хамтад нь ирцээр бойкотлон УИХ-ын ажлыг гацааж, бүлгийг нь байгуулж өгөхгүй зовоож явсан З.Энхболдоос хариугаа хатуухан авч байв.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2763337/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn