"Зодог тайлсан" гавьяат тамирчин М.Анхцэцэг 2025 оны УАШТ-д түрүүллээ

11

Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн +81 кг-ын медальтнууд тодорлоо.
 
Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг түрүүлэв. Түүний хувьд түлхэлттэй эхний өргөлтөө амжилттай гүйцэтгэсний дараа алтан медаль авах нь тодорхой болсон тул сүүлийн хоёр өргөлтөө гүйцэтгээгүй юм. Гавьяат энэ үеэр “Миний хувьд олон улсын тэмцээнд дахиж оролцохгүй. Харин дотооддоо зохиогдох тэмцээнд хааяа оролцоод явна гэж бодож байна.
Учир нь олон жил бэлтгэл хийсэн тамирчин хүн спортоосоо гэнэт хөндийрч болдоггүй. Тиймээс бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж, оролцмоор санагдсан үедээ дотоодын тэмцээнд оролцож, дүү нараа амжилтад хүрэхэд туслахыг хүсэж байна” хэмээсэн юм. “Батсол” ХХК-ийн тамирчин Б.Энхжин УАШТ-ээс нийлбэр дүнгээр анхны медалиа хүртсэн бол улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальт А.Баясгалан хоёр дахь хүрэл медалиа авлаа.
+81 кг-ын дүн1.М.Анхцэцэг (Алдар) 100+121=221 кг
2.Б.Энхжин (Батсол ХХК) 99+120=219 кг
3.А.Баясгалан (Самбуу сан) 80+100=180 кг

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn