Зодооны хэрэгт холбогдож, гадаад руу явсан Б.Амарсайханыг Монголд авч иржээ

109

Зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж байсан “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан Тайландаас баривчилж, өчигдөр Монгол улсад авчирлаа.  Б.Амарсайхан нь "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд зодоон болсны дараа долоодугаар сарын 21-нд хилээр гарч явжээ. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Долдугаар сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан байна. Гэвч тэрбээр хуулийн хугацаандаа Монгол улсад эргэж ирээгүй байсан юм.
Хэргийн талаар эргэн сануулбал, “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд долдугаар сарын сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг. Иргэн С-г найзуудтайгаа баарнаас гарч явахад нь Т, С нар зодсон байдаг. Хохирогч С гавал, тархины гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, нэг нүд нь юм харахгүй байгаа гэж эгч нь мэдээлж байсан юм. Б.Амарсайхан гадаад руу явснаас болж, хэргийн шийдвэрлэх явц удаашралтай болж хэргийг шалгаж, дараа дараагийн байгууллага руу шилжүүлэх процесс гацсан байдалтай байсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn