Зодооны хэрэгт холбогдож, гадаад руу явсан Б.Амарсайханыг Монголд авч иржээ

Зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж байсан “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан Тайландаас баривчилж, өчигдөр Монгол улсад авчирлаа. Б.Амарсайхан нь "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд зодоон болсны дараа долоодугаар сарын 21-нд хилээр гарч явжээ. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Долдугаар сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан байна. Гэвч тэрбээр хуулийн хугацаандаа Монгол улсад эргэж ирээгүй байсан юм.