Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн холбогдсон авлига, албан тушаалын хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа тээврийн хэрэгслээрээ хүн дайрч амийг нь хохироосон хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө явган зорчигч 57 настай иргэнийг“Ланд круйзер” загварын автомашинаараа дайрсан осол гаргаснаас хохирогч нас барсан юм. Шүүхээс эл хэрэгт нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээлэл нь дарагдсан.