Алтны үнэ 4900 доллароос давлаа

7

Чикагогийн таваарын биржид өчигдөр болсон арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ 1,3 хувиар өсөж, нэг унц нь 4900.6 ам.долларт хүрчээ. Мөн Нью-Йоркийн таваарын биржид болсон арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ түүхэн дээд үзүүлэлт буюу унц нь 4950 ам.долларт хүрсэн байна.

Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, долларын ханш сулрах магадлал, Төв банкууд нөөцөө төрөлжүүлж, нөөц дэх доллароо багасгаж, алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа зэргээс шалтгаалан алтны үнэ тасралтгүй өссөөр байна гэж шинжээчид дүгнэжээ. 

Үнэт металлын зах зээлд оролцогчдын Лондоны холбооноос явуулсан санал асуулгад хамрагдсан шинжээчдийн үзэж байгаагаар, энэ онд алтны үнэ 5000 доллароос давна гэдэг нь нэгэнт тодорхой болсон байна. Тухайлбал, ICBC Standard bank-ны стратегийн шинжээч Жулиа Ду-гийн таамаглаж байгаагаар бол, алтны үнэ энэ онд дунджаар 6050 доллар/унц орчимд хэлбэлзэх ажээ. 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn