Өвөрхангай аймгийн 19 сумын 16500 мянга гаруй малчин өрх тус бүрт 250 кг хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлж байна
Цагийн байдал хүндхэн байгаа тул малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлж, өвлийг гарз хохирол багатай давах нь хойшлуулж боломжгүй цаг үеийн асуудал болоод байна. Иймд Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд бид аймаг орон нутгийн удирдлагуудынхаа хамтаар онцгой анхаарч ажиллаж байна.
Улсын хэмжээнд өвөлжилт хүнд байгаа 5 аймгийн малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгийн өвс, тэжээлийн тусламж олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Үүнд манай аймаг багтаж байгаа юм.
2021 оны 01-р сарын 23, 24-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Г.Ганболд С.Чинзориг бид аймгийн удирдлагуудын хамтаар 3 ажлын хэсэг гаргаж Богд, Гучин-Ус, Сант, Өлзийт, Баянгол, Төгрөг сумдад ажиллалаа.
Манай аймагт нийт 4099 тн хүчит тэжээл олгоно. Хүчит тэжээлийн үйлдвэрлэлтийн явцаас шалтгаалан энэ оны 3 дугаар сарын 1-ний дотор малчдын гар дээр хүргэгдэж дуусах юм.
Цагийн байдалтай уялдуулан цаашид ч холбогдох арга хэмжээг авч ажиллана. Мэдээж pcr шинжилгээ өгч, холбогдох дүрэм журам баримталж ажилласан.