Өвөрхангай аймагт малд яваад сураггүй болсон малчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Эрэн хайх аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулан Эрэн хайх аврах 2 бүлэг ажиллаж байгаа бөгөөд,
* Төгрөг суманд 8 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 11 иргэн сураггүй алга болсоны 8 иргэнийг олж 3 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна.
* Хархорин суманд 1 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 1 иргэн сураггүй алга болсоны эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
* Гучин-Ус суманд 3 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 3 иргэн сураггүй алга болсоны 2 иргэнийг олж, 1 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна.
* Баян-Өндөр суманд 1 дуудлага ирсэнээс 1 ажлын хэсэг гаргаж, 3 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна.
* Өлзийт суманд 2 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 5 иргэн сураггүй алга болсоны 3 иргэнийг олж, 2 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна.* Есөнзүйл суманд 2 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 2 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна.
* Богд суманд 2 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 2 иргэн сураггүй алга болсоны 1 иргэнийг олж, 1 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна.
* Баруунбаян-Улаан суманд 2 дуудлага ирсэнээс 2 ажлын хэсэг гаргаж, 2 иргэн сураггүй алга болсоныг олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Малдаа яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.