Халдвар авсан хүмүүсийн дунд 5 хүүхэд байна
Сүүлийн 24 цагт PCR шинжилгээнд 688 хүнийг хамруулснаас 10 тохиолдол шинээр нэмэгдлээ. Эдгээр тохиолдлууд ес нь Хужирт сумаас, нэг нь Бүрд сумаас эх үүсвэртэй байна.
Аймгийн хэмжээнд коронавирусээр халдварласан хүний тоо 75 болж байгаа ба “Сэмжид Хужирт” рашаан сувиллаас эх үүсвэртэй 66, Биеийн тамир спортын улсын хорооноос томилогдсон ажлын багаас халдварласан 2, Улаанбаатар хотоос Бүрд сум руу тээвэрлэгдсэн голомтоос үүсэлтэй 7 тохиолдол бүртгэгдсэн. Нийт халдварлагсдын дунд 5 хүүхэд, 2 жирэмсэн эмэгтэй, бусад нь насанд хүрэгчид байна.
Түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 486 хүнийг хамруулахад бүгд сөрөг гарчээ. Халдваргүйтгэлийг 31 обьектын 28763 м2 талбайд хийгээд байна.
Тусгаарлан ажиглах байранд нийт 151 хүн байгаагаас Арвайхээрт 32, Хужирт суманд 110, Хархорин суманд 9, гэрийн ажиглалтад 2020 иргэн байна.