Аймгийн хэмжээнд коронавирусээр халдварласан хүний тоо 67-д хүрлээ
Сүүлийн 24 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 393 хүнээс PCR шинжилгээ авснаас 20 эерэг тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд коронавирусээр халдварласан хүний тоо 67 хүрлээ.
Дээрх 20 тохиолдол нь “Сэмжид Хужирт” рашаан сувиллаас эх үүсвэртэй байна. Үүнээс БОЭТ-д 10, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 4, Хужирт сумын тусгаарлан эмчлэх байранд 53 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байгаа ба таван иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Насны байдлаар авч үзвэл 64 нь насанд хүрэгчид, жирэмсэн нэг, хоёр хүүхэд байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 311 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 309 нь сөрөг гарсан бол Бүрд суманд хоёр иргэний хариу эерэг гарлаа. Уг хоёр тохиолдлыг PCR шинжилгээгээр дахин баталгаажуулах аж. Өчигдөр 29 обьектын 18247 м2 талбайд эцсийн ариутгал, халдваргүйтгэлийг хийжээ.
Өнөөдрийн байдлаар Арвайхээрт 31, Хужирт суманд 106, Хархоринд 34, нийт 171 иргэн тусгаарлан ажиглах байранд байгаа бол гэрийн ажиглалтад 2945 иргэн байна.Арвайхээр суманд ойрын хавьтлын 118, дам хавьтлын 250, Хужирт суманд ойрын хавьтлын 259, дам хавьтлын 919, Хархорин суманд ойрын хавьтлын 86, дам хавьтлын 105, Бүрд суманд ойрын хавьтлын 180, дам хавьтлын 205 хүн байна.