Тусгаарлалтын дэглэм зөрчиж Улаанбаатар орсон иргэнээс халдвар илэрчээ
Аймгийн Цагдаагийн газраас гэрийн тусгаарлалт, хөл хорионы дэглэм зөрчсөн гурван иргэнд хариуцлага хүлээлгэлээ. Бат-Өлзий суманд гэрийн тусгаарлалтанд байсан иргэн хулгайн замаар Улаанбаатар орж ачаа тээвэрлээд буцах замдаа Үүртийн тохойн хяналтын цэг дээр саатуулагджээ. Тухайн иргэнээс шинжилгээ авахад эерэг хариу гарсан тул жолоочтой нь хамт тусгаарлан эмчилгээ хийж эхлээд байна.
Мөн Арвайхээр суманд гэрийн тусгаарлалтанд байсан иргэн гэрээс гарч, төрийн үйлчилгээний нэгдсэн цэгээс үйлчилгээ авсан зөрчлийг Цагдаагийн газраас илрүүлжээ.
Иймд халдвар бүртгэгдсэн бүс нутгаас зорчиж ирсэн иргэдийггэртээ долоо хоногтусгаарлагдаж, өөрийнболон бусдыг эрсдэлд оруулахгүй байх, хууль сахиулах байгууллагааставьсан шаардлага, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг мөрдөж, холбогдох хууль, журмыг зөрчихгүй байхыгЦагдаагийн газраасанхааруулж байна.