18-аас дээш насны 44 мянган иргэнийг вакцинд хамруулна

432
Цар тахлын эсрэг вакцинжуулалтыг Өвөрхангай аймагт дөрөвдүгээр сарын 7-ны өдөр эхлүүллээ. БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероцелл”вакцины 5577хүнтунгтатан авч, эхний ээлжиндэрүүл мэндийн байгууллагын ажилчид болон онцгой нөхцөлд ажиллаж байгаа байгууллагын алба хаагч нарыг вакцинжуулалтад хамруулж байна.
Аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ, “дөрөвдүгээр сарын 10-нд вакцины дараагийн тунг татан авч, 18-аас дээш насны 44 мянган иргэнээ вакцинжуулалтанд хамруулах ажлыг зохион байгуулна. Иргэдийн хувьд вакциныг хийлгэх, хийлгэхгүй байх нь хувийн сонголт. Харин вакцин хийлгэхгүй гэсэн өөрийн сонголтыг цахим сүлжээнд нийтэлж, бусдад буруу зөрүү ойлголт өгч, турхирахгүй байхыг хүсье” гэв.
Мөн аймгийн БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуун “Вакцины эхний тунг хийлгээд бүрэн дархлаа тогтоно гэж ойлгож болохгүй. Давтан тунгаа хийлгэсний дараа халдварт өртөхгүй байх нөхцөл үүснэ. Гэхдээ вакцин хийлгэснээр өөрт дархлаа тогтох ч бусад хүмүүст халдвар дамжуулах эрсдэлтэй байдаг учраас халдвар, хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай”-г онцлон анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар аймгийн нийт эмч, эмнэлгийн ажилчдын 45,6 хувь нь вакцинжуулалтанд хамрагдаад байна. Мөн 3230 хүн тун вакциныг сумдад хуваарилж, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын хяналт дор хүргүүлээд байгаа ба эрсдэлт нөхцөлд ажилладаг албан хаагчид коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамрагдаж эхэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn