Сонгуулийн хорооноос хоёр дахь удаагаа цахим сургалт хийлээ
Аймгийн Сонгуулийн хорооноос 5 дугаар сарын 19-ний өдөр цахим сургалт зохион байгууллаа. Сумын сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүдэд сонгуулийн хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллахад анхаарах асуудлуудын талаар хоёр дахь удаагийн цахим сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт, сонгогчийн нэрийн жагсаалт түүнтэй холбогдсон гомдлыг шийдвэрлэх, сонгогч шилжихтэй холбогдсон асуудлууд, мэдээллийн технологийн даамлын үйл ажиллагаа, санал тоолох төхөөрөмж, хяналтын камерийн хэвийн ажиллагааг хангах, хяналтын тооллогыг зохион байгуулахад анхаарах асуудлууд болон бусад холбогдох чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр байхаар тогтоосон бөгөөд аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороодыг байгуулж бэлтгэл ажилдаа ороод байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд аймаг, сумдын сонгуулийн хороо, 110 хэсгийн хороо ажиллана.