Бүх нийтээр мод тарих ажилд 7 мянга гаруй иргэн оролцлоо

388
Бүх нийтээр мод тарих өдрүүдээр Өвөрхангай аймгийн хэмжээнд 103 ААН, байгууллага, 7 мянга гаруй иргэн идэвхтэй оролцож, 22660 ширхэг мод, бут тарьсан байна.
Үүнээс Арвайхээр суманд 14800 мод, бут тарьсны 5 мянга гаруйг нийтийн эзэмшлийн талбайд тарьжээ. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд гаднаа 3612, айл өрхүүд 6183 ширхэг мод бут тарьжээ.
Аймгийн БОАЖГ, “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-аас 8,5 га ногоон байгууламжид 29050 ширхэг мод бут сөөгийг тарьж, 2000 метр ургамлан хашлага, 1600 м2 цэцгийн мандал, 6200 орчим зүлэгжүүлсэн талбайг байгуулаад байна.
Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг 5 дугаар сарын 14,15-ны өдөр зохион байгуулж, 6 аж ахуйн нэгж, 3 иргэн оролцон 14 нэр төрлийн 20500 ширхэг тарьц суулгацыг борлууллаа.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn