Орхон гол үерийн аюултай түвшнээс давжээ

371
Өнөө шөнө Хархорин сумын нутгаар Орхон гол үерийн аюултай түвшнээс огцом давахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар Орхон гол үерийн түвшнээс 19 см даван өмнөх өдрөөсөө 44 см нэмэгдсэн бол Бат-Өлзий сумын орчим 66 см давж үерлэжээ. Хангай нурууны өврөөс эхтэй Онги голын усны түвшин Уянга, Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 10-30 см их байгаа аж.
Иймд голын ай сав дагуу нутаглаж байгаа айл өрхүүд, амралт зугаалгаар яваа иргэдийг болгоомжтой байж, үер усны эрсдэлээс амь, эрүүл мэндээ хамгаалахыг сэрэмжлүүллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn