Дулаанхайрханы энгэрт үүрэн холбооны сүлжээний өргөтгөлийг барьж ашиглалтад орууллаа

193
Мобиком корпораци алслагдсан хөдөө орон нутгийн хэрэглэгчдэдээ сүлжээгээ хүргэх, хүрээгээ тэлэх зорилгоор аялал жуулчлалын идэвхтэй бүсүүдэд сүлжээний дэд бүтэц байгуулж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяа “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх төсөл”-ийн хүрээнд 390 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр Дулаан хайрханы энгэртүүрэн холбооны сүлжээний өргөтгөлийг барьж ашиглалтад орууллаа.
Энэхүү өргөтгөлийг хийснээр тус хайрханы орчимд нутагладаг, Хужирт, Хархорин, Өлзийт, Есөн зүйл сумын малчид утсаар ярих, интернэт орох сүлжээтэй болж байна. “Хөдөөгийн, алслагдсан газарт нутагладаг малчид утасны сүлжээгүйн улмаас харилцаа, холбооныг ачигдалд байдаг. Энэ байдлыг сайжруулах ажлууд ээлж дараатай хийж байна. Хэдхэн хоногийн өмнө Нарийнтээл сумын Өндөрхөмөг, Шарга багт үүрэн холбооны сүлжээний өргөтгөл ашиглалтад орсон. Үүний үр дүндзөвхөн утсаар ярих биш, хүүхдүүд цахимаар хичээл номоо хийх, малчид цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш гээд хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдэж байна” хэмээн УИХ-ын гишүүн С.Чинзориг хэлэв. Тэрээр малчдын санал хүсэлтийн дагуу уг ажлыг хөөцөлджээ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn