Өнгөрөгч долоо хоногт халдварын 1506 тохиолдол илэрчээ

268


Өнгөрөгч долоо хоногт аймгийн хэмжээнд халдварын 1506 тохиолдол илэрсний 53.5 хувь нь Арвайхээрт бүртгэгджээ.
Энэ нь зах, худалдааны төвийн түрээслэгчдийг шинжилгээнд хамруулсантай холбоотой бөгөөд иргэдийн дунд шинж тэмдэггүйгээр халдвар тараах эрсдэлтэй хүн олон байна хэмээн үзэж байгаа юм.
Батлагдсан тохиолдлыгнасны байдлаар авч үзвэл 18-64 насны иргэд 60.9 хувийг, 65-аас дээш насны иргэд 23.8 хувийг эзэлж байгаа аж.Нийгмийн харилцаанд хамгийн их оролцож байгаа насанд хүрэгчдийн дунд өвчлөл өндөр байгаа ньтэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхгүй байгаатай холбоотой хэмээн эмч мэргэжилтнүүд дүгнэж байна. Тухайлбал,албан байгуулага, аж ахуй нэгжүүдхамт олноороо хооллох, зугаалах, тоглох зэргээр амны хаалт хэрэглэлгүй харилцсанаас үүдэлтэйгээр нэг халдварын ард 4-5 хүн өвчлөх нөхцөл илэрч байгаа гэнэ.
Өнгөрөгч долоо хоногтхалдварын улаан бүсэд хоногт 280-326 эмч мэргэжилтэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд улаан бүсээс халдвар авсан эмнэлгийн мэргэжилтэн 6 байсан ба нийт эмнэлгээс шалтгаалах халдварын тоо 85 боллоо. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn