Халдварын 10 тохиолдол шинээр нэмэгдлээ

443


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 317 иргэнийг PCR шинжилгээнд хамруулснаас 10 тохиолдол батлагджээ. Арвайхээр суманд 1, Баян-Өндөр суманд 9 тохиолдол батлагдсан ба Арвайхээр суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэнээс коронавирус илэрсэн бол Баян-Өндөр суманд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээгээр илэрсэн байна.
Түргэвчилсэн шинжилгээнд 189 хүнийг хамруулснаас эерэг 6 тохиолдол бүртгэгдлээ. Тухайлбал, Баян-Өндөр суманд 4 тохиолдол, Арвайхээрт 1, Тарнын пост дээр нэг иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсныг PCR шинжилгээгээр баталгаажуулах арга хэмжээ авч байна.
Өнгөрөгч хоногт 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан ба одоогоор 52 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлан ажиглах байрнаас 6 иргэн гарч, 5 иргэн нэмэгдэж, нийт 61 хүн байрлаж байгаа бол гэрийн ажиглалтад 26 хүн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn