Улаанбаатар хотоос буяны ажлаар ирсэн иргэнээс халдвар илэрчээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ хийсэн 211 сорьцоос нэг тохиолдол батлагдлаа. Улаанбаатар хотоос буяны ажлаар Арвайхээр суманд ирсэн нэг иргэнээс халдвар илэрсэн байна. Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтсээс уг иргэний aойрын болон дам хавьтлыг тогтоох ажлыг хийж байна.
Түргэвчилсэн оношилгоонд 64 иргэнийг хамруулахад сөрөг 66, эерэг 3 гарчээ. Одоогоор аймгийн хэмжээнд 29 хүн халдварын улмаас эмчлүүлж байна. Тэдгээрийн 22 нь аймгийн БОЭТ-д, гурав нь Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт, дөрөв нь Хужирт сумын Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлах байранд 74, гэрийн ажиглалтад 318 хүн байгаа аж.
Аймгийн төвд цар тахлын халдвар нэмэгдэх эрсдэл өндөр байгаа тул иргэдийн хөдөлгөнөд хяналт тавихаар дрон ажиллуулж байна.