Халдварын улмаас 41 иргэн нас бараад байна

283

Сүүлийн 24 цагт коронавирусний 183 тохиолдол батлагдаж, хоёр иргэн нас барлаа. Аймгийн хэмжээнд нийт халдвар авсан тохиолдол 13185 болж, үүнээс 11095 хүн эдгэрсэн бол нас баралт 41 болоод байна.
Аймгийн 19 суманд 100-гаас дээш удаагийн халдвар илэрснээс Арвайхээр суманд 6009, Хархоринд 1846, Хужиртад 795, Бат-Өлзийд 640 хүн халдвар авчээ. Одоогийн байдлаар 1019 хүн эмнэлэгт, 1059 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байна. Вакцины 1 дүгээр тунд 85102 буюу хамрагдах ёстой иргэдийн 98.3 хувь, 2 дугаар тунд 80911 буюу 93.4 хувь нь хамрагджээ. Коронавирусний дельта хувилбар нь амны хаалтгүй харьцах төдийд халдварлаж байгаа тул гэрээсээ өөр орчинд амны хаалтаа авахгүй байхыг ЭМГ-аас сануулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn