Өнөөдрийн байдлаар 335 хүн хэвтэн эмчлүүлж байна

208



Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 51 тохиолдол илэрсэн бол халдвар авсан  59 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Аймгийн хэмжээнд анх халдвар илэрсэн 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойш нийт 4051 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрээс 3588 нь эдгэрч, одоогийн байдлаар 335 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдварын тохиолдлоос нас баралт 15 байгаа аж.

Аймгийн хэмжээнд 19 сумаас хамгийн их буюу Арвайхээрт 1874, Хархоринд 481, Хужиртад 287, Бат-Өлзийд 230, Баян-Өндөрт 180 тохиолдол бүртггэдсэн бөгөөд бүх суманд халдвар тархаад байна. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын I тунд 84446, II тунд 78880 иргэн хамрагдаад байна. Нас барсан иргэдийн 6 нь вакцинд хамрагдсан бол 9 нь хамрагдаагүй байжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn