Сүүлийн 24 цагт нийт 1056 хүнийг шинжилгээнд хамруулжээ

381

6 дугаар сарын 13-ны өдөр аймгийн БОЭТ-ийн молекул биологийн лабораторид 643 шинжилгээ хийснээс 45 эерэг тохиолдол батлагдлаа. Үүнээс Арвайхээр суманд 26, Хархорин суманд 15, Уянга суманд 4 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 643 болж байна.

Түргэвчилсэн оношлуураар 407 хүн шинжилгээ өгөхөд 29 эерэг хариу гарлаа. Өнөөдрийн байдлаар аймгийн БОЭТ-д 97, Политехникийн коллежид 55, гэрээр 15, Хархорин суманд 50, Хужиртад 1, Бат-Өлзийд 2, Тарагтад 3, Баян-Өндөрт 3, Бүрдэд 3, Уянгад 6, нийт 235 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Аймгийн хэмжээндцар тахлын эсрэг дархлаажуулалтад 18-аас дээш насны 74 мянган хүн хамрагдахаас вакцинжуулалтын эхний тунд 93.6 хувь, хоёр дахь тунд 76.2 хувь нь хамрагдаад байна.

Сүүлийн 24 цагт 17 хүүхэд халдвар авч, нийт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. “Хүүхэд халдвар авахгүй, халдвар авсан ч хөнгөн тусна” гэсэн буруу ойлголт иргэдийн дунд их байгаагаас шалтгаалан хүүхдээ гадуур дагуулж явах, хараа хяналтгүй орхих байдлаар эрсдэлд оруулж байгааг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn