Үлийн цагаан оготнотой тэмцэх ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Аймгийн хэмжээнд бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх намрын ажлыг 10 дугаар сарын 14-ны өдрөөс эхлүүллээ.
Үлийн цагаан оготноих хэмжээгээр тархсан Зүүнбаян-Улаан, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Хархорин сумын нийт 31250 га бэлчээрт энгийн механик, биологийн аргаар тэмцэх ажлыг үргэлжүүлж байна.
Энэ жил аймгийн Засаг даргын “Бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх ажлыг зохион байгуулах тухай” А/186 дугаар захирамжаар сумын төсвөөс 30 сая, улсын төсвөөс 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Тарагт, Хархорин, Есөнзүйл, Өлзийт сумын 23 мянган га бэлчээрт 46 тонн бактержуулсан будааг технологийн хугацаанд цацаж, бэлчээрийн ургамал хамгааллын ажлыг зохион байгуулжээ.
Мэрэгчтэй тэмцэх ажил нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио, цээрийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтээр техник үр дүн 85 хувийн гүйцэтгэлтэй байна.