Мобиком корпораци боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийлээ

237

Технологийн хөгжилд тулгуурлан төрийн үйлчилгээг орон нутагт хурдан шуурхай явуулах, хөдөөгийн үүрэн холбооны хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Мобиком корпорацитай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд тус корпорацийн удирдлагын баг Өвөрхангайд ажиллаж, төрийн байгууллагынхантай уулзалт хийлээ.

Мөн боловсролын тэгш байдлыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Smart education” төсөлд Өвөрхангай аймгаас зорилтот бүлгийн 48 хүүхэд хамруулж, ухаалаг гар утас, дата зэрэг цахим хичээлд шаардлагатай зүйлсийг цогцоор нь бэлэглэхээр болов. Түүнчлэн Арвайхээр сумын лаборатори "Мэргэд" сургуулийн сэтгэлзүйн танхимыг тохижуулах, шаардлагатай техник хэрэгслийг авахад Мобиком корпорациас таван сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn