С.Амарсайхан: БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд боомт хүртэл 961.5 км хийн хоолой татна

366

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "ОХУ-аас Монгол Улсаар дамжуулж БНХАУ руу татах байгалын хийн хоолойн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа 2019 онд ОХУ-д айлчилж, энэ үеэрээ Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа болсон. Улмаар 2020 оны наймдугаар сард "Эрмэлзлийн санамж бичиг" буюу тусгай зориулалтын компанийг байгуулж, төслийн бэлтгэл ажлыг хангах, техник эдийн засгийн үнэлгээ хийх ажлын явц эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байна. Өөрөөр хэлбэл, хийн хоолойн төслийн ажил амжилттай урагшилж байна гэж дүгнэж байгаа. Өнөөдрийн байдлаар тусгай зориулалтын компанийг Монгол Улсад байгуулсан. Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон.

БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд боомт хүртэлх 961.5 км хийн хоолой татагдана гэж ойлгож болно. Сэлэнгийн Сүхбаатар Хиагтын хилээр орж ирнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар техник эдийн засгийн үнэлгээ 70 хувьтай явж байна. Энэ ондоо багтаж, техник эдийн засгийн үнэлгээ дуусна. Хийн хоолой татах стандартын ажиллагаа хийгдэж байна" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn