Арвайхээрийн хуучин орон сууцуудыг дахин төлөвлөлтөд оруулна

216


Ирэх онд Өвөрхангай аймагтулсын төсвийн хөрөнгө оруулалтаар54 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Үүнээс 22 нь энэ онд эхлүүлсэн барилга байгууламж, төслийн ажил бол 32 нь 2022 онд эхлүүлэх ажил юм. Тухайлбал, Арвайхээр суманд гэр хорооллыг цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох, Арвайхээр, Хархорин сумын төвд авто замын шинэчлэл, өргөтгөл хийх, Арвайхээрт 250 хүний суудалтай спорт заалны барилга, 350 хүүхдийн сургуулийн барилгын өргөтгөл, 150 ортой цэцэрлэг барих гэхчлэн томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх юм. Мөн Бат-Өлзий, Гучин-Ус, Сант суманд 15 ортой эмнэлгийн барилга, Төгрөг, Хайрхандулаан суманд Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг барих ба Арвайхээрт хуучин орон сууцуудыг дахин төлөвлөлтөд оруулах аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn